Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2000 › Ойгоос Хэрэглээний Мод, Түлээ Бэлтгэж Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ойгоос Хэрэглээний Мод, Түлээ Бэлтгэж Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Ойгоос Хэрэглээний Мод, Түлээ Бэлтгэж Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2000-01-27, Улаанбаатар00-n-07

1 дугаар зүйл.

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргын тамгын газрын ойн асуудал эрхэлсэн албан тушаалтантай байгуулсан гэрээний дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэх модны төрөл хэмжээнд ногдох төлбөрийг мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг авахын өмнө төлнө. Аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэсэн мод, түлээний хэмжээ, түүнд ногдох төлбөрийн тооцоог сумын Засаг даргын томилсон албан тушаалтнаар хянуулж, улирлын тооцоог тухайн улирлын сүүлчийн сарын 25-ны дотор, жилийн тооцоог дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалах татварын албатай хийнэ.