Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2000 › Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Онцгой Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2000-01-28, Улаанбаатар00-n-08

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй:

7/

гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/.