Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2000 › Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2000-04-20, Улаанбаатар00-n-24

1 дугаар зүйл.

Монгол Улсын Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 193² дугаар зүйл нэмсүгэй:

193² дугаар зүйл.Дархлаажуулалтыг зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлэх
1.

Дархлаажуулах бэлдмэлийн зохих нөөцийг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, дархлаажуулалтыг зохион байгуулах үүрэг бүхий этгээд уг үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу хайнга хандсан бол нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ.

2.

Энэ хэргийн улмаас халдварт өвчин тархсан, хүн нас барсан бол тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах буюу хасахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлийн гарчигийн “тэмцэх” гэсний дараа “ дархлаажуулалтын”; мөн зүйлийн “ариун цэвэр-эрүүл ахуйн” гэсний дараа “дархлаажуулалтын талаар тогтоосон”; зөрчсөнөөс гэсний дараа ,эсхүл дархлаажуулалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийсэн нь өвчин, гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Дархлаажуулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.