Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2000 › Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-08-03, Улаанбаатар00-n-36

1 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:

5.

Цагдаагийн төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн бүтцийг гэсний дараа батална гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгээс даргыг томилж, чөлөөлнө гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.