Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-09-01, Улаанбаатар00-n-40
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 9-д Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх ажлын хүрээнд “стандарт, хэмжил зүйн асуудал” гэж нэмсүгэй.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 9-д Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх ажлын хүрээний “гадаадын худалданы бодлого, зохицуулалт” гэснийг “гадаад худалдааны болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого;” гэж өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-д Санхүү, эдийн засгийн сайдын эрхлэх ажлын хүрээнээс “гадаадын хөрөнгө оруулалтын бодлого;”, стандарт, хэмжил зүйн асуудал; гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2000 оны 9 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.