Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-08, Улаанбаатар01-n-20

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10 дахь хэсэг нэмсүгэй:

10.

Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон тухайн төслийг хариуцан боловсруулсан Засгийн газрын гишүүний албан ёсны зөвшөөрлийг авсан байна.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн дугаарыг 11 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.