Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2001-11-08, Улаанбаатар01-n-21

1 дугаар зүйл.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 6 дахь заалт, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт тус тус нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

2/

6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

3/

7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн улсын үзлэг явуулах журмыг дэд бүтцийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

4/

16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 6 дахь заалт:

3/

тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг хөтлөх;

4/

тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох;

6/

тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авч, жолоодох эрхийн үнэмлэх олгох;

5/

16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт:

4/

жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлага хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийг хураах, багшлах эрхийг хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацааг хойшлуулах;