Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-01-12, Улаанбаатар01-n-01

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг

9/

бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн Ерөнхий сайдаар ажилласан хугацаатай нь дүйцэхүйц, гэхдээ нэгэн бүрэн эрхийнхээс илүүгүй хугацаагаар Улсын Их Хурлаас тогтоосон хангамж эдэлж, төрийн тусгай хамгаалалтад байна.

гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Энэхүү хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст Улсын Их Хурлаас тогтоосон хангамж, хамгаалалтын хугацааг энэ хуульд хамааруулсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.