Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-31

1 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 19.6 дахь хэсэгт дор дурдсан заалт нэмсүгэй:

19.6.6.

үүсгэн байгуулагчийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон өр, авлага, банкны харилцах, хадгаламжийн үлдэгдлийн талаарх албан ёсны тодорхойлолтууд;

19.6.7.

даатгалын үйл ажиллагаа эрхлэх 3 жилийн хугацааны бизнес төлөвлөгөө;

19.6.8.

эрхлэх даатгалын төрөл тус бүрээр гаргасан даатгал эрхлэх журам.

2 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 19.6.5 дахь заалтын мэргэшлийн гэсний өмнө даатгалын гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.