Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Ургамал Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөө аж ахуй

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-36

1 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан заалт нэмсүгэй:

6/

ургамал хамгаалахад ашигладаг бодис импортлох, худалдах зөвшөөрөл олгох.

2 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь заалтын ургамал хамгаалах албанаас гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.