Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-N-43

1 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Засгийн газрын гэснийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.

З.Түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийг эргүүлж авчрах нөхцөлтэйгээр, соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр 2 жилээс дээшгүй хугацаатайгаар гадаадад гаргаж болно.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.