Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-11-30, Улаанбаатар01-n-60

1 дугаар зүйл.
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнд зохих сорилт, шалгалт хийсний үндсэн дээр чанарын гэрчилгээг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага буюу түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллага олгоно.

2/

13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

5/

чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал;

2 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.