Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-12-27, Улаанбаатар01-n-65

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “9.2.15. борлуулсан алт” гэсэн заалт, 11.4.2 дахь заалтын бусад төрлийн гэсний өмнө хууль тогтоомжийн дагуу улсын төвлөрсөн төсөвт орох гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсгийн Алтнаас бусад гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.