Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2001-12-27, Улаанбаатар01-N-74

1 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуульд дор дурдсан зүйл нэмсүгэй: 1/ 13¹ дүгээр зүйл:

13¹ дүгээр зүйл.Хилийн тагнуулын алба
13¹.1.

Хилийн тагнуулын алба нь хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаархи тагнуулын мэдээгээр хангах үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ.

13¹.2.

Хилийн тагнуулын албаны бүтэц, орон тоог хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13¹.3.

Хилийн тагнуулын албаны дүрмийг хил хамгаалах байгууллагын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.

13¹.4.

Хилийн тагнуулын алба үйл ажиллагаагаа явуулахдаа энэ хуулийн холбогдох зүйлийг дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн цэргийн тагнуулын байгууллага, гэсний дараа хилийн тагнуулын алба, гэж нэмсүгэй.