Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2001 › Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2001-02-02, Улаанбаатар01-n-04

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 368 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй:

6.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд тусгайлан заасан бол тухайн эд хөрөнгийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн банк ба банк бус санхүүгийн байгууллага захиран зарцуулах эрхтэй.

2 дугаар зүйл.

Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 6, 7, 8 дахь хэсгийн дугаарыг 7, 8, 9 болгон тус тус өөрчилсүгэй.