Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Гадаад харилцааИргэний эрх зүй
Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-06-07, Улаанбаатар01-n-11
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2 дахь заалт нэмсүгэй:
¶2/ Монгол Улсын олон улсын зорчигч, тээврийн хэрэгслийн харилцааны нээлттэй хилийн боомт дээр Монгол Улсад зорчигчид орох-гарах, дамжин өнгөрөх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд гарах виз олгох;
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Монгол Улсад төрийн, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах байгууллагын урилгаар ирсэн болон зорчигчоос бусад гадаадын иргэнийг урьж ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тэдгээрийг ирсэн өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Албанд бүртгүүлнэ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Алба гэснийг Албаны зөвшөөрлийг үндэслэн гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн нийслэлд албанд, аймагт цагдаагийн байгууллагад гэснийг Албанд; 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтын дугаарыг 3, “4”, “5”, “6” гэж тус тус өөрчилсүгэй.