Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-11-07, Улаанбаатар02-ne-102

1 дугаар зүйл.
Монгол Улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 13 дугаар зүйлд дор дурдсан хэсэг, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:

7/

Монгол Улсын хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан орлогод ногдох албан татвар.

2/

9 дүгээр зүйлийн 4 хэсгийн 19 дэх заалт:

19/

орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар.

3/

13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Төсвийн тэнцэлтэй холбогдуулан доод шатны төсвийн орлогын тодорхой хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно.

2 дугаар зүйл.

Монгол Улсын төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2/

энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаас бусад хүн амын орлогод ногдох албан татвар;

3 дугаар зүйл.

Монгол Улсын төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дугаарыг 6 гэж өөрчилсүгэй.