Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-11-22, Улаанбаатар02-ne-111

1 дугаар зүйл.

Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

7/

эцэг, эх тогтоосныг бүртгэхэд 150 төгрөг;

8/

нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоход 150 төгрөг.

гэсэн 7, 8 дахь заалт нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн гарчигийн болон 5 дугаар зүйлийн 3 дахь заалтын иргэний гэсний дараа гэр бүлийн гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,5,6 дахь заалт мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

4/

эцэг, эхийн болон хүүхдийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн баримт бичиг олгоход 100 төгрөг;

2/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

5/

гэрлэлт сэргээснийг бүртгэхэд хүн тус бүрээс 200 төгрөг;

3/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6/

үрчлэлтийг бүртгэж , гэрчилгээ олгоход 150 төгрөг;

8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт:
3/

иргэний үнэмлэх дээр бичигдсэн иргэний оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт хийхэд 50 төгрөг;

4 дугаар зүйл.

Тэмдэгтийн хураамжийн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хэсгийн 1 дэх заалтын паспорт гэснийг үнэмлэх гэж, 2 дахь заалтын паспортын гэснийг үнэмлэхийн гэж тус тус өөрчилсүгэй.