Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөө аж ахуй

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-11-28, Улаанбаатар02-ne-119

1 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10 дугаар зүйл.Ургамал, түүний гаралтай түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх
10.1.

Ургамал түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.