Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-12-05, Улаанбаатар02-ne-121
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн ногдол хувь, хувьцаа, гэсний дараа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувьцаа болон гэж; 8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн шилжүүлнэ. гэсний дараа Энэ тухай тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 10-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана. гэж тус тус нэмсүгэй.
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн Өмч хувьчлах тухай хуулийн дагуу гэснийг хассугай.
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.