Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-12-06, Улаанбаатар02-ne-123

1 дугаар зүйл.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:

6/

“эрдэнийн чулуу” гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ.

2 дугаар зүйл.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн нарийвчлалтайгаар гэсний дараа үнэт чулууг каратаар гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5/

“байгалийн төрц” гэж онцгой чамин дүрс хэлбэртэй, байгалийн тогтоц хэлбэрээрээ олдсон үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.

4 дугаар зүйл.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтын гадаадад гэснийг дотоод, гадаадад; 2 дугаар зүйлийн Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай гэснийг Соёлын өвийг хамгаалах тухай; 3 дугаар зүйлийн 3 дахь заалт, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 4 дэх заалтын эрдэнийн гэснийг үнэт; 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтын түүх соёлын үнэт дурсгалт гэснийг түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт; 3 дугаар зүйлийн 5 дахь заалтын буюу гэснийг эсхүл; металлыг гэснийг металл, үнэт чулууг; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эрдэнийн чулуугаар гэснийг үнэт чулуу, тэдгээрээр; 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Сангийн яамны хяналтын зохих албаар гэснийг Сорьцын асуудал хариуцсан улсын хяналтын албаар; мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын Соёлын сайд гэснийг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “цагаан мөнгийг” гэснээс цагаан гэснийг хассугай.