Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-12-26, Улаанбаатар02-ne-129

1 дугаар зүйл.
Шүүхийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:1/

16¹ дугаар зүйл:

16¹ дугаар зүйл.Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх
16¹.1.

Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь анхан шатны шүүх мөн.

16¹.2.

Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

16¹.3.

Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16¹.3.1.

хуулиар харъяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

16¹.3.2.

хууль, тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2/

37¹ дугаар зүйл:

37¹ дугаар зүйл.Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
37¹.1.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 37¹.1.1 захиргааны хэргийн шүүхийг тэргүүлэх, түүнийг төлөөлөх;

37¹.1.2.

шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;

37¹.1.3.

шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

37¹.1.4.

захиргааны хэргийн шүүх, шүүгч, ажилтнуудын шүүн таслах болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах, тэднийг шагнаж урамшуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх;

37¹.1.5.

харъяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

37¹.1.6.

харъяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийн шүүн таслах ажлыг уялдуулан зохион байгуулах;

37¹.1.7.

шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд, шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг Мэргэшлийн хороонд тус тус гаргах;

37¹.1.8.

хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3/

20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

20.7.

Захиргааны хэрэг шийдвэрлэх шүүхийн харъяаллыг хуулиар тогтооно.

4/

32 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:

32.10.

Аймгийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч байна.

2 дугаар зүйл.

Шүүхийн тухай хуулийн 32.4-ийн “дагнасан” гэсний өмнө “аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад”; мөн зүйлийн 32.9-ийн “дүүргийн” гэсний дараа “болон нийслэлийн захиргааны хэргийн”; 69.1-ийн “нийслэлийн шүүх” гэсний дараа “,нийслэлийн захиргааны хэргийн шүүх”; 69.2-ийн нийслэлийн шүүхийн гэсний дараа нийслэлийн захиргааны шүүхийн гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Шүүхийн тухай хуулийн 15.2-ийн 10 гэснийг 16; 61.1-ийн 12 гэснийг 14 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.