Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2002-05-02, Улаанбаатар02-n-17

1 дугаар зүйл.

Банкны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.