Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн албаИргэний эрх зүй

Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-05-16, Улаанбаатар02-n-19

1 дугаар зүйл.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсгийн дугаарыг 3, 4, 5 гэж, 21 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгийн Ерөнхий штаб гэснийг Жанжин штаб гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зориулалт гэснийг чиг үүрэг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.