Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Монгол Улсын Хилийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-05-16, Улаанбаатар02-n-20

1 дугаар зүйл.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын Ерөнхий штабын гэснийг Жанжин штабын гэж, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Аюулгүй байдлыг хангах”, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэснийг Тагнуулын гэж, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын улсын гэснийг үндэсний гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.