Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-05-16, Улаанбаатар02-n-22

1 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын гэснийг Тагнуулын байгууллагын гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн Цэргийн номлол гэснийг Төрийн цэргийн бодлогын үндэс гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн ерөнхий штабын гэснийг Жанжин штабын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.