Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-05-23, Улаанбаатар02-n-32

1 дугаар зүйл.
Цагдаагийн байгууллагын тухай хуульд дор дурдсан агуулгатай 10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт тус тус нэмсүгэй:1/

10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Цагдаагийн байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна.

2/

32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:

5/

офицер цолыг 1 жил хүртэл хугацаагаар хурааж, энгийнээр буюу цагдаагаар ажиллуулах ;

2 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлд “Цагдаагийн байгууллага нь шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдсэн этгээдийг хорих ял эдлүүлэх байгууллагад хуяглан хүргэнэ” гэсэн 2 дахь хэсэг; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хэрэг бүртгэлт” гэсний дараа “ ,мөрдөн байцаалт” ; 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн хориглоно. гэсний дараа Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд дүрэмт хувцасыг хураан авна. гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Эрүүлжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Улсын Ерөнхий прокурортой хамтран батална.

2/

24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4 –т заасан ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль1 болон Захиргааны хариуцлагын тухай хуульд2 заасан журмаар гүйцэтгэж , тэмдэглэл хөтөлж, түүнд цагдаагийн алба хаагч, сэрдэгдсэн этгээд, гэрч гарын үсэг зурна.

4 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баривчлах, албадан саатуулахаар гэснийг баривчлахаар; 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн сэжиглэгдсэн гэснийг сэрдэгдсэн ; 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын дугаарыг 6; 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн цагдан хорих байранд гэснийг түр саатуулах байранд гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ,албадан саатуулах; 20 дугаар зүйлийн 9 дэх заалтын ,казино ажиллуулахгэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.