Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-06-07, Улаанбаатар02-n-36

1 дугаар зүйл.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэснийг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт гэж, 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд гэснийг Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд гэж, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3; 2 дахь хэсгийн 1, 2-т гэснийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Газрын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.