Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлХөдөлмөр

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2002-06-20, Улаанбаатар02-n-42

1 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь агуулгатай 3 дахь заалт, мөн зүйлд 4, 5 дахь хэсэг нэмсүгэй:1/

28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

3/

тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан.

2/

28 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

4.

Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан үндэслэлээр тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно.

5.

Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажил, хөдөлмөр эрхэлсэн тэтгэвэр авагчид хамаарна.