Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Шинжлэх Ухаан, Технологийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-49

1 дугаар зүйл.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 24.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

24.2.

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу захиалагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.