Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-53

1 дугаар зүйл.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн олон нийтийн байгууллага гэснийг ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн Иргэний хуульд гэснийг Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд гэснийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.