Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-63

1 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 4.1.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.1.4.

“даатгалын зүйл” гэдэгт эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг;

2 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 4.1.15, 10.1.1, 10.1.4, 10.1.8, 11.1.1, 13 дугаар зүйлийн нэр, 13.1-13.7, 13.7.1, 13.7.2, 13.7.4, 13.7.5, 13.10, 13.11, 13.13, 13.14, 13.15, 14.2, 14.3-ийн нөхөн олговор гэснийг нөхөн төлбөр гэж, 3.1, 4.1.1, 4.1.4, 4.1.5, 4.1.12, 4.1.14-ийн эд хөрөнгийн бус гэснийг эдийн бус гэж, 3.2-ын төрлүүдийг гэснийг хэлбэрүүдийггэж, 5 дугаар зүйлийн нэрийн хэлбэр гэснийг төрөл гэж, 5.2-ын хэлбэртэй гэснийг төрөлтэй гэж, 5.3-ын төрлүүд гэснийг хэлбэрүүд гэж, 5.5, 6.2-ын төрлийн гэснийг хэлбэрийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.