Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-70

1 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “нэг хувьтай”, 4 дэх заалтын хоёр хувьтай гэснийг 0.5 хувьтай, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “эд материалын гэрээнд заасан үнийг хоёр дахин нугалж төлнө” гэснийг “түүнд учирсан хохирлыг нөхөн төлнө”, мөн хэсгийн 3 дахь заалтын эд материалын гэрээнд заасан үнийг гурав дахин нугалж төлнө гэснийг хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.