Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-90

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/

улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангана.” гэснийг “мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн Төрийн захиргааны төв байгууллагад гэснийг Мэргэжлийн хяналтын албанд гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Байгаль орчны сайдын тушаалаар гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10 дахь заалт, 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.