Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-91

1 дугаар зүйл.
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад хэрэгжүүлнэ.

2/

14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын байцаагчийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.

3 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “оролцох бөгөөд энэ талаархи үйл ажиллагааг стандарт, чанарын төрийн хяналтын улсын Ерөнхий байцаагч зохицуулна.” гэснийг “оролцоно.” гэж өөрчилсүгэй.