Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2002 › Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-97

1 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 88.1-ийн хөдөлмөрийн гэсний дараа асуудал хариуцсан гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 140.1-ийг “Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна.” гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 95.4-ийн “хөдөлмөрийн улсын хяналтын байгууллага”; 95.7, 99.1, 99.2-ын хөдөлмөрийн хяналтын алба гэснийг хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 137.2-ын тохируулагч; 139.1.1-ийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн; 139.1.2-ын түүний гэснийг тус тус хассугай.