Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2003-10-16, Улаанбаатар03-ne-141
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй: 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалт:
¶6/ замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсний болон тусгай хашаа, талбайд байлгасан хугацааны зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцна. Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.