Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-14

1 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.

Аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Хэмжилзүйн төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжлэх ухааны гэснийг шинжлэх ухаан, технологийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төвлөрсөн болон орон нутгийн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн төвлөрсөн гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.