Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-16

1 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Аймаг, нийслэлийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн, Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжлэх ухааны гэснийг шинжлэх ухаан, технологийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төвлөрсөн болон орон нутгийн”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн төвлөрсөн гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.