Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-20

1 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь хэсэг нэмсүгэй:

7.

Тамгын газрын ерөнхий менежер нь Тамгын газрын орон тоо, цалингийн санг Ерөнхийлөгчийн зардлын төсөвт багтаан тогтооно.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн бүтэц, орон тоо, цалингийн санг гэснийг бүтцийг гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.