Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-24

1 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

10.3.

Үндэсний архивын газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн

45.1.

-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.
Архивын тухай хуулийн 16.1., 16.3.-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

16.1.

Үндэсний төв архивын захирлыг эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.

2/

16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

16.3.

Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.

3 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 17.2.-ын төвлөрсөн болон орон нутгийн гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 9.3.2.-ыг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.