Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-28

1 дугаар зүйл.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4.6., 12.1.-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

4.6.

Гал түймэртэй тэмцэх газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн

45.1.

-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гал түймэртэй тэмцэх байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

2/

12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

12.1.

Гал түймэртэй тэмцэх газар болон аймаг, нийслэлийн хэлтэс, алба нь улсын төсвөөс санхүүжинэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.