Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-36

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гаалийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, дэд даргыг гаалийн удирдах дээд байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилно.

2 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн төвлөрсөн гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.