Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-49
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 21.2.-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶21.2. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Ерөнхий сайд, хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албаны даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагын дарга тус тус томилж, чөлөөлнө.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14.1.1., 15.1.1., 16.1., 16.2., 21.3.-ын төвлөрсөн гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.