Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-57

1 дугаар зүйл.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “гишүүд, ажилтны” гэснийг “гишүүдийн”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Цэцийн дарга гэснийг Цэцийн ажлын албаны дарга гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “боловсон хүчнийг сонгох”, төсвийг зарцуулах бөгөөд удирдлага, зохион байгуулалтын асуудлаар гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.