Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-59
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶3.3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх болон тэдгээрийн орон тоо, цалин, урамшуулалтай холбогдсон асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.5.-ын агентлагийн ерөнхий менежер гэсний дараа /цагдаа, тагнуул, зэвсэгт хүчний байгууллагаас бусад/ гэж нэмсүгэй.
8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
2/¶8.1.6. төрийн өмч, улсын төсвийн хөрөнгө, эрсдэлийг үр ашигтай удирдах;
64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
¶64.2. Засгийн газрын санхүүгийн дотоод хяналт, шалгалтыг хяналт, шалгалтын мэргэжлийн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11.1.2.-ын “Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ” гэснийг “Улсын Их Хурлын дарга”, 16.2.1.-ийн “Ерөнхийлөгчийн” гэснийг “Ерөнхийлөгчийн болон Тамгын газрын төсвийн”, 16.2.13.-ын “ аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн” гэснийг “тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн”, 44.1.4.-ын “тогтоон хангуулах” гэснийг “сахиулах”, 16.2.2.-ын “даргын нэгдүгээр орлогч” гэснийг “дарга”, 45.1.5.-ын “ерөнхий менежер” гэснийг “дарга”, 45.1.2.-ын “даргын нэгдүгээр орлогч” гэснийг “дарга”, 45.5., 45.6.-ын “Төсвийн ерөнхийлөн захирагч” гэснийг “Томилох эрх бүхий этгээд”, 46.1.2.-ын “ерөнхий менежерийн” гэснийг “даргын”, 46.1.1.-ийн “даргын нэгдүгээр орлогч” гэснийг “дарга”, 53.1.1.-ийн “татааст” гэснийг “санхүүгийн дэмжлэгт”, 60.1.-ийн “Төрийн хяналт шалгалтын тухай” гэснийг “Төрийн аудитын тухай” гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.