Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-70

1 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх үйл ажиллагааг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.

.

2 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хууль зүйн сайд гэснийг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үйл ажиллагааг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөнө.