Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүл мэнд

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-11-07, Улаанбаатар03-ne-144

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 26¹ дугаар зүйл нэмсүгэй:

26¹ дугаар зүйл.Эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгаа
26¹.1.

Эмнэлгийн мэргэжилтэн нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:

26¹.1.1.

эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь 12 сарын, үүнээс сум, тосгон, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас нь нэг удаа олгох;

26¹.1.2.

орон нутгийн хурал, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага эмнэлгийн мэргэжилтэнд нэмэгдэл цалин, урамшил олгох, дэмжлэг үзүүлэх;

26¹.1.3.

хуульд заасан бусад баталгаа.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.