Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-11-13, Улаанбаатар03-ne-146

1 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20.8 дахь хэсэг нэмсүгэй:

20.8.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын зааврыг Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

2 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 23.1-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

23.1.

Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ:

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.