Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2003 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-11-20, Улаанбаатар03-ne-153

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй:

15.4.

Энэ хуулийн 15.1 нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээнд хамаарахгүй.

15.5.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.